Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ


Жэжүд хүн алга болсон гэх хэргүүд нэмэгдэх болсон талаар БНСУ-ын хэвлэл мэдээлэл мэдэгдэв. Өнгөрсөн 2025 онд гэхэд жэжүд 786 орчим хүн алга болсон гэх мэдээлэл бүртгэгджээ. 2026 оны 7 дугаар сарын эцсийн мэдээллээр мөн 370 хүн алга болсон гэж бүртгэгдсэн байна. Хүн алга болох тохиолдол тус бүсэд буурахгүй байна. Өнгөрсөн бямба гарагаас хойш Жэжүд дөрвөн хүний цогцос олдсон бөгөөд “алга болсон” гэж бүртгэгдээд удалгүй хаагдсан хоёр тохиолдол ч байгаа юм.


Алга болсон гэж бүртгэгдсэнээс хойш 104 хоногийн дараа Жан Ми Ран гэх 37 настай эмэгтэйн цогцос олдоод байна. Түүнийг 5 дугаар сарын 12-нд гэрээсээ гарч явснаас хойш гурав хоногийн дараа алга болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Тухайн үед шөнийн ээлжинд байсан цагдаагийн офицер А мэдээлэл хүлээн авчээ. Мэдээлэл хүлээн авснаас хоёр цагийн дараа А офицер дуудлага өгсөн хүнд "Бид холбоо барьсан боловч тэр байршлаа хэлэхийг хүсэхгүй байна" гэж худал хэлж, хэргийг хаасан тул эрэл хайгуул хийж ббайсан цагдаагийн офицерууд ажиллагаагаа зогсоосон байна. 

Мөн өнгөрсөн долоодугаар сарын 2-ны өдөр А жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа 60 орчим насны эрэгтэй алга болсон тухай мэдээлэл хүлээн авчээ. Уг хэргийг ч мөн хуурамчаар хаасан гэх мэдээлэл байна. 60 орчим насны эрэгтэйн цогцос 55 хоногийн дараа олдсон байна. 

Ийнхүү “алга болсон” гэх дуудлагыг хүлээн авсан цагдаагийн албан хаагч удаа дараа хэргийг хаасан нь ил болоод буй. Түүнийг баривчилж шалгаж эхэлснээр уг дуулиан улам бүр гүнзгийрч байна.

Эх сурвалж: 제주 실종 허위종결 경찰 왜 그랬나…범행 동기 미스터리 | 연합뉴스


3
angry
0
care
3
haha
0
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18