“НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР"-ийн төсөлд түншлэгчээр оролцохыг урьж байна

Б. Пагамдулам
2026/08/26

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/68 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1162 дугаар захирамж болон холбогдох бусад шийдвэрийг тус тус үндэслэн Нийслэл Улаанбаатар хот болон “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК хамтран “Нүүрс-пиролизийн үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Төслийг Багануурын нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай, пиролизийн хий ашиглан 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэн батлуулсан. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 оны IV улирлаас эхлүүлэхээр төлөвлөсөн.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ашигт малтмалын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм. . Төслийн товч танилцуулга болон холбогдох мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

Иймд дээрх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч, EPC гүйцэтгэгч, ашиглалт, засвар үйлчилгээний оператор, санхүүгийн байгууллага болон консорциумуудыг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг (Letter of Interest, LOI)-ийг ирүүлэхийг урьж байна.

Сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авах хугацаа, хэлбэр:

Сонирхсон этгээдүүд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө төсөлд оролцох сонирхлоо илэрхийлэх албан бичгийг (Letter of Interest) [email protected] цахим шуудангаар ирүүлнэ.

Сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн хуулийн этгээдүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу төслийн дараагийн шатанд оролцох  урилга хүргүүлж, төслийн санал ирүүлэх эрхтэй. Энэхүү зар нь төслийг хэрэгжүүлэх боломжтой хуулийн этгээдийг тодорхойлох зорилготой бөгөөд аливаа этгээдэд гэрээ байгуулах эрх, үүрэг  үүсгэхгүй болно.

Холбоо барих:

  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК
  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Г корпус, 302 тоот
  • И-мэйл: [email protected]
  • Утас: 7011-0071

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр