Дорноговь аймаг цэвэршүүлсэн ус түгээх төвтэй болжээ

Б. Пагамдулам
2026/08/26

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ЗДТГ-аас иргэдийн ундны усны хэрэгцээг хангах зорилгоор цэвэршүүлсэн усны төвийг байгуулж, энэ сарын 13-нд ашиглалтад орууллаа.

Тус бүтээн байгуулалтыг аймгийн төсвийн 129.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баялаг говь” ХХК гүйцэтгэжээ.

Цэвэршүүлсэн усны төв нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах бүрэн автомат, ухаалаг системтэй бөгөөд иргэд ухаалаг худгийн картаа цэнэглэн, одоо мөрдөж буй үнээр усаа худалдан авах боломжтой.

Говийн бүсийн ундны ус хатуулаг ихтэй байдаг. Харин цэвэршүүлсэн усны төв ашиглалтад орсноор Алтанширээ сумын 1300 гаруй иргэн 24 цагийн турш 99 хувийн цэвэршүүлсэн усаар хангагдах боломж бүрджээ.

Ингэснээр баллонтой ус тээвэрлэн хэрэглэдэг байдлыг халж, иргэд цэвэр усыг ойроос, хямд, хүртээмжтэй авах нөхцөл бүрдсэн байна.

Алтанширээ сум нь Дорноговь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 гаруй км-ийн зайд оршдог.


0
angry
2
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр