Монголын ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилтийн хамтын ажиллагааг эхлүүллээ

O.Аззаяа
2026/08/25

Монгол Улсын Засгийн газар болон Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) хооронд Монгол орны ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр 100 хүртэлх сая еврогийн хөрөнгө оруулалтын “Эрмэлзлийн бичиг” байгуулж, Европын Холбооноос буцалтгүй тусламжийн болон баталгаанд 19 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн бүрдүүлэн, Монгол-Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүллээ.

Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болсон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал оролцож, Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн энэхүү хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.

Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй бөгөөд байгалийн ойг хамгаалах, доройтсон ойн санг нөхөн сэргээх, ойн менежмент болон технологийн шинэчлэлийг дэмжих, улмаар орон нутагт бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно.

Ой бол байгаль хамгааллын төдийгүй эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс юм.

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ойн салбарын урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүжилт, дэвшилтэт технологи, мэргэжлийн хамтын ажиллагааг татан оролцуулах нь ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чухал ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18