НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед чингэлтэй дүүрэгт зочиллоо

O.Аззаяа
2026/08/24

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Мохаммед Чингэлтэй дүүрэгт зочилж, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй танилцлаа.

COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэ үед тогтвортой хөгжлийн шийдлийг айл өрхийн түвшинд хэрхэн бодитоор хэрэгжүүлж буйг Чингэлтэй дүүргийн жишээгээр танилцуулав. Тодруулбал, нарны эрчим хүчид суурилсан халаалтын систем ашиглаж эхэлсэн өрхөөр зочилж, уг шийдлийн хэрэглээ, үр нөлөө болон өрхийн амьдралд гарч буй өөрчлөлтийн талаар биечлэн танилцав.

Чингэлтэй дүүрэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA)-ийн санхүүжилтээр 500 орчим өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системд үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн эхний ээлжид 48 өрх уламжлалт зуухаа нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр сольж, сэргээгдэх эрчим хүч ашиглаж эхлээд байна.

Энэхүү төсөл нь гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, өрхийн халаалтын шийдлийг шинэчлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18