Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2026 оны наймдугаар сарын 23-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн замын хөдөлгөөний дүрмийн дагуу гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээгээр хөдөлгөөнд оролцож буй үед эсрэг хөдөлгөөнтэй эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэх зорилгоор орохыг зөвшөөрдөг бөгөөд зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглодог.
Иргэдийг согтуугаар жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна