Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна

O.Аззаяа
2026/08/22

Голомт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалахсанаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл, тус картыг шинээр захиалахад хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйл ажиллагаанд хандивлах бөгөөд энэхүү санаачилга нь Монгол орны байгалийн өв, экосистемийг хадгалан хамгаалах, аюулгүй авч үлдэх зорилготой.

Мөн картыг виртуал хэлбэрээр ашиглах тул өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан гүйцэтгэхээс гадна пластик хэрэглээг бууруулан байгальд ээлтэй сонголтыг дэмжинэ.

Харилцагч та “Nature” виртуал картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээс идэвхжүүлэн ашиглах бөгөөд картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Энэхүү картыг эзэмшсэнээр Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна олон улсын UnionPay брэндээс санал болгож буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой.

Харилцагч таны өдөр тутмын хэрэглээ, жижиг сонголт бүр эх дэлхийгээ хайрлах нэг алхам болж чадна. Та Nature виртуал картыг сонгон өөрийн санхүүгийн хэрэглээгээ шийдвэрлэхийн зэрэгцээ Монгол орны байгалийн өвийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулаарай. 

Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18