Богдхан уулын ан амьтдыг хамгаалах зорилгоор экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа

O.Аззаяа
2026/08/22

Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг  бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах Санамж бичгийг БОУАӨЯ болон “Эн Си Ди” групптэй байгууллаа.

Богдхан уул бол дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн байгалийн онцгой үнэ цэнтэй экосистем юм.

Хотжилт, зам, дэд бүтцийн хөгжил нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, нүүдэл шилжилтийн зам нь тасалдах болсон. Ялангуяа халиун буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг туруутан амьтад авто болон төмөр зам, хашаанд хаагдах, осолдох зэрэг эрсдэлтэй тулгарч байна.

Иймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүрхрээгийн ам, Чандманы ам орчимд экологийн гарц байгуулахаар төлөвлөсөн.
Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээж үг хэллээ. 

Тэрбээр “Экологийн гарц гэдэг нь зөвхөн амьтдыг ослоос хамгаалах, нүүдлийн замыг чөлөөлөх байгууламж биш. Энэ бол хотын хөгжил ба байгаль хамгааллын хооронд зөв зохицол байж болохыг харуулсан бодит шийдэл юм. Дэлхийн олон улс, тухайлбал Канад, Нидерланд, Австрали зэрэг орон авто замын дээгүүр болон доогуур экологийн гарц байгуулснаар амьтдын нүүдэл шилжилтийг чөлөөлж, зам тээврийн ослыг эрс бууруулсан сайн туршлагатай. 

Эдгээр байршлыг эрдэмтдийн судалгаанд үндэслэн сонгосон бөгөөд зураг төсөл, ТЭЗҮ  боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Төлөвлөлтийн энэ үе шатанд зэрлэг амьтдын хамгаалал болон иргэдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг зэрэг хангасан шийдлийг тусгах нь чухал юм” гэлээ. 

Богдхан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.
Экологийн гарц байгуулснаар амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжийг бүрдүүлэх юм.

COP17 Mongolia
Цэндийн Сандаг-Очир
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18