“Эрчим хүчний гудамж ЭКСПО – 2026” наймдугаар сарын 25-нд эхэлнэ

Б. Пагамдулам
2026/08/23

Улаанбаатар хотын баруун бүсийн иргэдийн худалдаа, үйлчилгээний хэрэгцээг нэг дороос хангах зорилготой “Нарст” худалдаа, үйлчилгээний төв наймдугаар сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж дагуу байрлах тус төв нь 27 мянган ам метр талбайтай бөгөөд худалдаа, үйлчилгээ, бизнесийн шинэ төвлөрлийг бий болгож, баруун бүсийн иргэдэд ойр, хүртээмжтэй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Одоогоор төвийн нийт талбайн 40 орчим хувь ашиглалтад орсон бөгөөд үлдсэн түрээслэгчид дотоод засвар, тохижилтын ажлаа хийж байна.

“Нарст” төвд ямар үйлчилгээнүүд байх вэ?

Нэгдүгээр давхарт “Соёолж Гарден Центр”, хүнсний зах, ХААН Банк, CU сүлжээ дэлгүүр, эмийн сан, авто засвар үйлчилгээ, кофе шоп болон худалдаа, үйлчилгээний төрөл бүрийн байгууллага ажиллаж байна.

Хоёрдугаар давхарт барилгын материал, авто гоёл, дагалдах хэрэгсэл, гэр ахуйн бараа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгсэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ төвлөрчээ.

Гуравдугаар давхарт снүүкер, биллиард, караоке, Food Court болон амралт, чөлөөт цагийн үйлчилгээ ажиллах юм. Зарим түрээслэгч байгууллагын засвар, тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

“Эрчим хүчний гудамж ЭКСПО – 2026” болно

“Нарст” худалдаа, үйлчилгээний төвийн нээлтийн хүрээнд гурван үе шаттай арга хэмжээний эхний хэсэг болох “Эрчим хүчний гудамж ЭКСПО – 2026” үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа үйлчилгээний байгууллага болон бизнес эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм.

Тухайлбал, дараах чиглэлийн байгууллагууд оролцоно. Үүнд:

  • Барилгын материал
  • Барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмж
  • Бетон зуурмаг, арматур
  • Хүнсний үйлдвэрлэл
  • Худалдаа, үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Авто болон уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж
  • Бусад төрлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид

“Эрчим хүчний гудамж ЭКСПО – 2026” нь үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, шинэ харилцагчтай болох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, “Нарст” худалдаа, үйлчилгээний төв

Хугацаа: 2026 оны наймдугаар сарын 25-28

Иргэд та бүхнийг “Нарст” худалдаа, үйлчилгээний төвийн албан ёсны нээлт болон “Эрчим хүчний гудамж ЭКСПО – 2026” үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, худалдаа, үйлчилгээний шинэ төвтэй танилцахыг урьж байна.

“НАРСТ” – БАРУУН БҮСИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТӨВ

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр