COP17: Уугуул иргэдийн уламжлалт мэдлэг газар, экосистемийг хамгаалах чухал шийдэл болж байна

O.Аззаяа
12 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл (CSO Panel), Drynet хамтран “Дэлхий шатаж байхад хэн бидний газар, шороо, нутгийг хамгаалах вэ?” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хурлыг Гилмэр Юимачи Кастро чиглүүлж, Монгол Улсын төлөөлөгч Д.Бурмаа, Перугийн төлөөлөгч Марёолди Санчез, Боливийн төлөөлөгч Татьяана Бланко, Норвегийн төлөөлөгч Андерс Акс нар өөр өөр бүс нутгийн бодит туршлага, уламжлалт мэдлэгт тулгуурласан газрын менежментийн шийдлүүдийг танилцууллаа.

Мэдээллийн эхэнд Д.Бурмаа докторын зүгээс Монголын малчид олон зууны турш улирлын онцлогт тохируулан нүүдэллэж, бэлчээр, ус, цаг уурын нөхцөлтэй зохицон амьдарч ирсэн нь газрын тогтвортой менежментийн үнэт мэдлэг болохыг онцоллоо.

Мөн “Бид газрыг хэн хамгаалж байна вэ, гэж ярьдаг. Гэхдээ дэлхий шатаж буй энэ үед энэ газар нутгийг үеийн үед хэн хамгаалж ирсэн бэ, гэж бас асуух ёстой. Бидний хувьд газар бол зүгээр нэг нөөц биш. Газар бол бидний амьжиргаа, соёл, бидний хэн болохыг тодорхойлох үнэт зүйл юм.

 Монголын зүүн бүсэд хээрийн түймрийн эрсдэл тулгамдсан асуудал болж байгааг дурдаж, түймрээс урьдчилан сэргийлэх, менежментийг боловсронгуй болгох шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, газрын доройтлын шалтгаан, нөлөөлөл улс орон бүрд ялгаатай учраас шийдлийг тухайн орны байгаль, уламжлалт аж ахуйн онцлогт нийцүүлэх нь чухал” гэлээ.

Харин Норвегийн төлөөлөгч Андерс Акс Арктикийн бүс нутгийн уугуул иргэд, цаа бугын уламжлалт аж ахуйд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар танилцууллаа. Тэрбээр Арктикийн бүсэд дулаарал эрчимжиж, цас, мөсний горим өөрчлөгдөх, өвлийн улиралд цасан дээр бороо орж хөлдөх зэрэг үзэгдэл нэмэгдсэнээр цаа буга бэлчээртээ хүрэх боломж хумигдаж байгаа онцлоод “Бидний амьдралын үндэс болсон газрыг нэгэн зэрэг үгүй хийчихээд, малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохиц гэж шаардаж болохгүй” гэлээ.

Үргэлжлүүлэн Боливийн төлөөлөгч Татьяана Бланко Андын өндөрлөг дэх нуур, ус намгархаг газрын доройтол уугуул иргэдийн амьдрал, соёл, уламжлалт аж ахуйд хэрхэн нөлөөлж буй талаар хуваалцлаа. Тэрбээр хүүхэд насаа өнгөрүүлсэн нуурын ус татарч, урьд нь устай байсан газар хуурайшиж, нутгийн иргэд амьжиргааны эх үүсвэрээ алдаж буйг өгүүлэв.

Татьяана Бланко нутгийн эмэгтэйчүүд уламжлалт “айни” буюу байгалиас авсан зүйлээ эргүүлэн өгөх харилцан хариу барих зарчимд тулгуурлан ургамал дахин тарьж, ус намгархаг газрын амьдрах орчныг сэргээж байгааг танилцуулсан “Бид газрын нөхөн сэргээлтийн үр шимийг хүртэгчид төдий биш. Бид бол түүний архитекторууд, хамгаалагчид, анхны эрдэмтэд нь юм” хэмээн онцлов.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд чиглүүлэгч Гилмэр Юимачи Кастро COP17-ын хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгэм, уугуул иргэд, малчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог баталгаажуулах шаардлагатайг онцолж, энэ асуудлыг COP17-ын хэлэлцэх асуудлын хүрээнд үргэлжлүүлэн авч үзэхийг Талуудад уриалав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18