Ц.Идэрбат: Дэлхийн цөлжилтийн эсрэг монгол малчид хоршин бэлчээр хамгаалах тэжээл тариалж байна

Б.Хонгорзул
2026/08/21

САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд олон орны төлөөлөгчдөд хандан Монгол Улс цөлжилтийн эсрэг нэгдсэнийг хэлж, ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгын эхэнд “COP17 хуралд дэлхийн 197 орны 13 мянган төлөөлөгч оролцож, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Эх дэлхийд нүүрлэсэн цөлжилтийн эсрэг хэрхэн зогсох вэ, эерэг зөв хандлагаар хамтдаа нэгдэж хэрхэн цөлжилтийн нөлөөг бууруулах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээнд Монгол Улсын ХХААХҮЯ, Монголын 300 гаруй малчин дуу хоолойгоо хэрхэн нэгтгэх вэ гэдэг асуудлыг чухалд үзэж байна” хэмээн онцлов.

Мал аж ахуйн салбарт цаг агаар, уур амьсгал нөлөө, түүнээс үүдэлтэй отор нүүдэл, малын халдварт өвчин, бэлчээрийн хомсдол, доройтол, түүхий эдийн үнэгүйдэл, малчны нийгмийн үйлчилгээ гээд олон асуудал тулгамдаад буй. Эдгээрийг даван туулахын тулд ган зудыг малын хоргодолгүй давсан, ашиг орлого төвлөрүүлсэн, бэлчээрээ нөхөн сэргэж эхэлсэн малчдын сайн туршлагыг үндэслэн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 24 сумын 24 багт “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 778 өрх 2270 га-д гурван төрлийн ногоон тэжээл тариалсан байна. Малчид ногоон тэжээлээ ирэх 9-р сард хураан авах юм. Цаашлаад төслийн дунд хугацаанд 1000 баг 100,000 га-д тэжээл тариалах, зорилт дэвшүүлээд байна.

Төсөл хэрэгжсэнээр малчид нутаг орондоо тогтвортой амьдрах, орлого нь нэмэгдэх, ган зудыг даван туулах чадавх сайжрах, отор нүүдлээс үүдэх малын гоц халдварт өвчин буурах, малын ашиг шим нэмэгдэх, бэлчээрийн даац ашиглалтыг зохистой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 76 хувь ямар нэг байдлаар унаган төрхөөсөө өөрчлөгдөж, бэлчээр доройтсон. 2023 оны судалгаагаар улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1,522 булаг шандын эх ширгэсэн байна. Сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4ºС-аар нэмэгдсэн (дэлхийн дундаж 1,56ºС) байна. Хамгийн сүүлийн гашуун туршлагыг сөхвөл Монгол Улсад 2023-2024 онд нүүрлэсэн төмөр зудын нөлөөгөөр 9.4 сая толгой мал хорогдож, 8.7 их наяд төгрөгийн хохирол амссан. Мөн зудын эрсдэлийг бууруулахад нийт 73.2 тэрбум төгрөгийн зарцуулсан дүн мэдээ гарчээ. Мөн жил бүр туурын зудаас шалтгаалан улсын хэмжээнд 18.9 мянган малчин өрхийн 8.0 сая толгой мал отроор өвөлжиж, хаварждаг гэсэн судалгаа бий юм.

Түүнчлэн сүүлийн 30 жилд 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Энэ нь 8 аймгийн хүн амтай тэнцэх дүн юм. Шилжилт хөдөлгөөний эх үүсвэрийг судалж үзэхэд уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөнөөс 25 хувь нь шалтгаалсан байна. Тиймээс олон хүчин зүйлээс шалтгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

COP17 бага хурлын Цэнхэр бүс дэх Монгол Улсын павильонд ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хэлэлцүүлэг “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаарх салбарын сайдын илтгэлийн хүрээнд асуулт, хариултаар үргэлжлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид уг төслийн ач холбогдол, үр дүн, алсын хараа, малчид газар тариалангийн салбарынхантай хэрхэн хамтарч ажиллах зэрэг асуултад хариулт авсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр