Г.Буянзаяa: Өнөөдрийн байдлаар хамгийн чанартай, загварлаг сурагчийн дүрэмт хувцас бол ЮНИ-ПРО

Б.Хонгорзул
2026/08/20

“ЮНИ ПРО” сурагчийн дүрэмт хувцасны премиум брэндийн зохион бүтээгч Г.Буянзаяa: Би нэг зүйлийг бардам хэлж чадна. Өнөөдрийн байдлаар xамгийн чанартай, тав тухтай, загварлаг сурагчийн дүрэмт хувцсыг ЮНИ-ПРО брэнд санал болгож байгаа!

Та өөрийгөө танилцуулахаас гадна Юни Про брэндийн багийн гишүүн болсон түүхээс хуваалцаач?

Намайг Буянзаяа гэдэг, би “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээгч”-ийн мэргэжил эзэмшиж мэргэжлээрээ 4 дахь жилдээ ажиллаж байна. Анх жилийн өмнө ЮНИ-ПРО брэндээс ажлын ярилцлагад урьсан. Үүсгэн байгуулагч 2 ах нэр ус асуухаас урьтаж ‘’Бид хамгийн чанартай, хамгийн тав тухтай, хамгийн загварлаг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэмээр байна! Чи чадах уу? чамд юу хэрэг болох вэ?” гэж шууд асуусан. Харин би “Хамгийн чанартай, хамгийн тав тухтай, хамгийн загварлаг хувцас урлах  нь асуудал биш, гол нь өндөр өртгөөр бүтнэ! Тийм өндөр өртгөөр бүтсэн хувцсаар та 2 импортын хямд  формууд болон үндэсний бусад брэндүүдтэй өрсөлдөж, борлуулж, ашигтай ажиллаж чадах уу?” гэж зөрүүлж асуусан.

Тэд инээгээд “Mаргаашнаас ажиллах боломжтой юу? Хэрэг болох зүйлсээ жагсааж бичээд, төсвөө батлуулаад ажилдаа оръё!” гэсэн. “Өмнө нь олон хүнтэй ажлын ярилцлага хийсэн ч зөв асуулт асуусан анхны хүн нь чи байлаа” гэж хэлсэн.

Ямар дүрэмт хувцсыг чанартай дүрэмт хувцас гэж хэлэх вэ?

Хувцасны чанарыг илтгэх олон үзүүлэлт байдаг ч би хамгийн чухал 2 үзүүлэлтийг онцолмоор байна.

Нэгдүгээрт: Эдэлгээ бат бөх чанарыг илтгэх хамгийн чухал зүйл бол бэлэн хувцас эсвэл түүнийг хийсэн материал нь тухайн жилдээ үйлдвэрлэгдсэн байх шаардлага юм. Жил өнжсөн материал зах зээл дээр 50%-с дээш хувиар хямд зарагддаг. Энэ нь зарим үйлдвэрлэгчдэд хямд төсвөөр материалаа татах боломж олгодог ч чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол шалтгаан болдог. Юу гэсэн үг вэ гэхээр материалын органик ширхэгтүүд ус, чийг, арчилгаа аваагүй удсанаар хатаж, уян чанараа алдаж тасрахад бэлэн болсон байдаг. Ингэж агуулахад жил өнжсөн хувцас эсвэл материал үндсэндээ 50-с дээш хувиар үрэлтэд тэсвэрлэх мөн оёдлоо торгоох чадвараа алдсан байдаг. Эрчүүд машины дугуй худалдаж авахдаа хамгийн эхэнд хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг нь асуудагтай ижил гэсэн үг.

Алдартай томоохон хувцасны брэндүүд өмнөх жилийн загварын хувцаснууддаа итгэмээргүй хямдрал зарладаг нь ийм учиртай. Үндсэндээ тэд тухайн хувцас 50% хүртэлх хувиар чанараа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Манай худалдаалж буй дүрэмт хувцасны хувьд энэ оны 5-р сард үйлдвэрлэгдсэн материалаар хийгдсэн.

Хоёрдугаарт: Эрүүл ахуйн талаасаа материалын композишн буюу найрлагын харьцаа нь Монгол улсын болон Олон улсын стандартын шаардлагыг хангасан байх. Энэ маш чухал. Дүрэмт хувцасны хувьд хиймэл ширхэгт 65%, байгалийн ширхэгт буюу хөвөн эсвэл вискозын хольц 35% байх нь агаар нэвтрүүлэх болон эдэлгээнд тэсвэртэй байх талд дээр хамгийн тохиромжтой харьцаа юм. Мөн хувцасны будаг болон цардуулагчид байх формальдегид бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үед  арьсанд харшил үүсгэх, арьсны нүх сүвээр дамжин хүүхдийн биеийг химийн бодисоор хордуулах зэрэг сөрөг нөлөөтэй.  Тиймээс   дэлхий нийтээр энэ үзүүлэлтийг чухалчилж үздэг.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сурагчийн дүрэмт хувцасны MNS 6814:2019 стандартад хүүхдийн биетэй шууд үрэлцэх дотуур срочкан цамцны формальдегидийн агууламж кг материал тутамд 75 мг-аас ихгүй байхаар тусгасан байдаг. Харин манай энэ жилийн дүрэмт хувцасны материалын хувьд Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр 24.5 мг/кг буюу стандарт хэмжээнээс даруй 3 дахин бага илэрсэн болно.

Эцэг эхчүүд дүрэмт хувцас сонгохдоо ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?

Бөөсөрдөггүй, бөөгнөрөл, бүрзийлт үүсдэггүй, бат бөх хэмээн сайшаан олзуурхаж S,M,L гэсэн хэмжээсийн шошготой, та бидний нэрлэж заншсанаар “ХУЖАА форм” гэх тодотголтой, үйлдвэрлэсэн хариуцагч эзэн, брэнд, материалын орц найрлага тодорхойгүй, зах худалдааны төвүүдээр хэт хямд үнээр зарагдаж буй формыг битгий авч, хэрэглэж хүүхдийнхээ эрүүл мэндээр дэнчин тавиачээ! гэж гуймаар байна.

Хиймэл ширхэгт буюу полиэстерийн агууламж өндөр хувцас бөөсрөхгүй байх нь мэдээж. Гэтэл сөрөг нөлөө нь маш их!  Агаар нэвтрэхгүйн улмаас хувцас болон бие хоорондын бичил орчны тэнцвэр алдагдаж бактери үүсэх таатай орчин үүсдэг. Ингэснээр хөлсний булчирхайнууд хэт ачаалсаны улмаас үрэвсэж эхэлнэ. Улмаар богино хугацаандаа бактерийн гаралтай үрэвсэл үүсэж, хулмас эвгүй үнэр гаргадаг болж, хэтдээ суга орчмоор маш их хөлрөмтгий нэгэн болно.dwe Түүнээс гадна тэдгээрт агуулагдаж буй формальдигидын хэмжээ ямар ч байж болно. Тухайн формын худалдаалагдаж буй үнэнээс үзвэл яагаад ч материал нь зөвшөөрөгдсөн хэмжээг хангасан байх боломжгүй гэж би бодож байна.

Эцэст нь хэлэхэд дүрэмт хувцас бол хамгийн их бодож, олон зүйлийг харгалзан байж худалдан авалт хийх ёстой бүтээгдэхүүн юм! Хүүхдүүдэдээ сайн сайхныг хүсэж, хамгийн сайныг нь сонгодог байгаарай! Дүрэмт хувцас бол хайр юм! 

Та бүхэн манай брэндийн дүрэмт хувцсыг онлайнаар www.unipro.mn -ээс худалдан авах боломжтой ба биет худалдан авалтыг Их дэлгүүрийн урд фонтаны үзэсгэлэн худалдаа, Мишээл Экспо-гийн үзэсгэлэн худалдаа, Хүннү Молл-ын үзэсгэлэн худалдаа болон Сүхбаатарын талбай дээрх үзэсгэлэн худалдаа зэрэг байршлуудаас хийх боломжтой байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр