​ГАНЖУУР СУДЛААЧ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД АНХ УДАА МОНГОЛД ЧУУЛНА


ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран "Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа" сэдэвт олон улсын хурлыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхим /СТӨ "Г" корпус 3 давхар/-д зохион байгуулна.

Тус хурал нь Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаагаараа онцлог юм. Хурлыг Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Философи, Шашин судлалын тэнхим, Монголын Үндэсний Номын сан, "Цогт Цагийн хүрдэн соёлын төв", Зүүн хүрээ Дашчойлин хийд, Зүүн хүрээ коллеж; ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн, Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургууль, Халимагийн Улсын их сургууль; БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Номын сан; АНУ-ын Калифорнийн их сургууль; БНКазахстан улсын Назарбаевын их сургууль; БНУУ-ын Өтвөш Лорандын их сургууль; БНПУ-ын Варшавын их сургууль; БНЧУ-ын Карлын их сургууль; ИБУИНВУ-ын Кембриджийн Их сургууль; ХБНГУ-ын Улсын Төв Номын Сан; Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Отани их сургууль зэрэг 11 орны эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, Номын сан зэрэг байгууллагыг төлөөлсөн 36 эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж өөрсдийн судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн шинэ үр дүнгээ танилцуулах болно.

Үүнд:

"Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь" (К.В.Алексеев, ОХУ) үндсэн илтгэл болон "Монголчуудын Ганжууртай холбоотой хийсэн зүйл болон ном бүтээл" (Р.Бямбаа, БНПУ), "Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай" (А.Д.Цендина, ОХУ), "Орос ба Европын цуглуулгад буй гар бичмэл гурван монгол Ганжуурын хэсгээс"(Н.В.Ямпольская, ОХУ), "Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ" (Такаши Мацүкава, Япон улс), "Монгол Ганжуурын бар хэвлэлийн түүхийг өгүүлэх нь"(Сэцэнбилиг, БНХАУ), "Хүрээ Ганжуурыг бүтээсэн тухай өгүүлэх нь"(Телеки Кристина, БНУУ), "ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн "мартагдсан" Ганжуурын тухай" (Наками Тацуо, Япон улс), Санкт-Петербургийн Монгол Ганжуур дахь "Алтангэрэл судар"-ын гурван хувилбарын тухай (Н.С.Яхонтова, ОХУ), "Тарваченбо буюу Их тонилогч судрын 1708 оны монгол гар бичмэлийн тухай" (Агата Барея-Старжинска, БНПУ), "Монгол Ганжуурын төгсгөлийн шүлэг дэх түүх бичлэгийн холбогдол бүхий мэдээ занги" (Д.Цэрэнсодном, Монгол улс), "Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь"(Михаэл Балк, ХБНГУ), "Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан" ба "Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй" судруудын хэл шинжлэлийн харьцуулсан судалгаа" (Весна А.Валлас, АНУ), "Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр"(Д.Бүрнээ, Монгол улс ), "Дайчин улсын үед "Ганжуур"-ыг монголоор орчуулж хэвлүүлсэн зарим асуудлын тухай" (Хурц, БНХАУ) зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэх юм.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015-2017 онд хэрэгжүүлж буй "Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа" төслийн хүрээнд хийж буй энэхүү хурал нь Бурханы шашны их хөлгөн судар Монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын "Хосгүй үнэт" өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг.
Олон улсын хурлын хүрээнд 7 дугаар сарын 21-ний 14.00 цагт Үндэсний номын санд "Зарлиг эрдэний монгол соёл" үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд"Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв" үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 20 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр