“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

O.Аззаяа
2026/08/10

Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав.

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатар хотын төвийн бүсийн янданг цөөлж байгаа ач холбогдолтой төсөл юм. Ухаалаг хотын гол бодлогуудын нэг нь бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэгт оршино. Холбогдох хуульд зааснаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, технологи, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах боломжтой. Сэлбэ дэд төв нь технологи, эдийн засгийн тусгай бүс болох бүрэн боломжтой юм. Ингэснээр Сэлбэ дэд төвийн газрын төлөвлөлттэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарахгүй. Тухайлбал, 158 га газрын 40 га-д нийгмийн байгууламжууд барихаар төлөвлөсөн бөгөөд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтөд ямар нэг өөрчлөлт орохгүй.

Тус бүсэд нийт 420 бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдийн засгийн тусгай бүс болсноор бизнесүүд тодорхой хугацаанд татварын болоод татварын бус дэмжлэгүүдийг эдэлнэ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, барилгын татвар газрын төлбөр, цахилгаан, дулааны түрээснээс чөлөөлөх зохицуулалттай. Мөн банкны хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай. Энэ бүсэд бизнесүүд хөгжих орчин бий болсноор 20 минутын хот бодлого биелж, иргэд аятай тухтай амьдрах орчин бүрдэх юм. Мөн ухаалаг хот хэрэглээндээ ухаалаг, ногоон хөгжлийн үзэл санааг агуулсан байх шаардлагатай. Тухайлбал, орчин үеийн ухаалаг тоолуур, ус, эрчим хүчийг хэмнэх зохион байгуулалттай, үйлчилгээ нь цахим платформ дээр нэгдсэн байх шаардлагатай юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар сэндбокс /шинээр нэвтэрч байгаа технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчин, тодорхой цаг хугацаанд турших/ орчныг бүрдүүлнэ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18