Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ

O.Аззаяа
2026/08/07

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5,202,315 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсжээ. Үүнээс 709,503 зөрчил нь өнгөрсөн 7 дугаар сард шинээр бүртгэгдсэн байна.

Долдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн 88.4 хувь нь Нийслэлд, 11.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс 98.7 хувийг Цагдаагийн байгууллага, 0.07 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0,05 хувийг Гаалийн байгууллага, 0.02 хувийг Нийгмийн даатгал, 0.01 хувийг Татварын байгууллага, 0.2 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.7 хувийг газар дээр нь, 0.8 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

2026 оны долоодугаар сард зөрчил үйлдсэн 670,187 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21 хувиар, 31,914 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь 17.8 хувиар тус тус буурчээ. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 77.9 хувь нь эрэгтэй, 22.1 хувь эмэгтэй, 28 хувь нь 36-45 насны хүмүүс байна. 

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд нийт 5,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 681,956 бүртгэгдсэн нь 20.3 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 10,414 бүртгэгдсэн нь 5.1 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2199 бүртгэгдсэн нь 26.4 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 2,041 бүртгэгдсэн нь 34.7 хувиар, Хүний биед халдах зөрчил 763 бүртгэгдсэн нь 11.9 хувиар тус тус буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18