Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар-аас 2026 оны наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 20-нд олгохоор болсон байна. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 11-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгнө.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна