УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина

Б. Пагамдулам
Өчигдөр

Өнчин таван охины тухай яригсад торгуулжээ

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Тэрээр "Цахим орчинд нийтлэгдсэн "Urban Talk" нэвтрүүлгийн үеэр нэр бүхий оролцогч нар "...өнчин таван охин олж байгаад монгол гэрт порно хийгээд тэрийгээ зарна..." гэх агуулга бүхий зүйл ярьж нийгмийн бухимдлыг төрүүлснийг мартаагүй байна.

Миний бие УЕП, ЦЕГ , Хүний эрхийн Үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүссэн билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар УЕП болон ЦЕГ-аас дараах хариуг ирүүлээд байна. Үүнд:

• Нэр бүхий 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 100 нэгжийн торгууль ногдуулсан.

• 1 хуулийн этгээдэд 1000 нэгжийн торгууль ногдуулсан.

• Мөн "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй тул харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Одоо шалгалт үргэлжилж байна.

Харин Хүний эрхийн Үндэсний Комисс болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос одоогоор албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Хүний эрх, нэр төр, нийгмийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн аливаа үйлдэлд хуулийн байгууллагууд бодитой, шуурхай хариуцлага тооцож, цахим орчны хяналт, зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох шаардлагатай байна. Бид зүгээр нэг шуугиад өнгөрдөг байх ёсгүй.

Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл анхааралдаа авч, хяналт тавьж ажиллах болно.

Хуультай оронд хуулийн хэлээр л ярина" гэжээ


0
angry
0
care
2
haha
12
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр