Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана

Б. Пагамдулам
Өчигдөр

Ерөнхий сайдын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб ажиллаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна. Тус штабаас улсын хэмжээнд шатахууны нөөц хомсдол үүссэн тул энэ шөнө 00.00 цагаас эхлэн авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлах, задгай саванд өгөхгүй шийдвэр гаргалаа.

Олон оронд хэрэгжүүлж буй энэ зохицуулалт нь нөөцөө зөв, тэгш хуваарилах, иргэдийг ШТС-ын гадаа хүлээлгэж цагийг нь үрэхгүй, орон нутгийнханд боломж олгох арга юм. Энэ хязгаарлалт нь наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ гэж АҮЭБЯ мэдээлэв. 

Дэлхий даяар нефть, шатахуун, бэлэн бүтээгдэхүүний тээврийн нөхцөл байдал хүндэрч, газрын тосны хямрал болж буй нь манай улсад ч нөлөөлж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлоод, “ОХУ-ын газрын тосны үйлдвэрт зөвхөн 7 дугаар сард 190 удаа дроны довтолгоо ирсэн нь өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдсэн. Довтолгооны улмаас газрын тос боловсруулах 16 үйлдвэр ажиллагаагүй болж, хүчин чадал нь 45 хувь хүртэл багасаад байгаа”-г тодотгосон юм. 

Онгоцны 1000 тонн түлш Замын-Үүд боомтод өчигдөр буусан  бол ОХУ-аас шатахууны ачилтыг нэмэхэд анхаарч, БНСУ-ын яам, үйлдвэрийн төлөөлөлтэй уулзан, БНХАУ-аас эхний ээлжинд 2000 тонн дизель, 6000 тн АИ92 ачуулаад байна.

Энэ бэрхшээлтэй цаг үеийн хамтдаа туулахыг хүсэж байгаагаа сайд Г.Дамдинням учирлаад, “Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй асуудлыг шийдэхийн төлөө, нөөцөө зөв зохистой хуваарилж байна. Намрын ургац хураах үед 7-10 мянган тн дизель түлшний хэрэгцээ үүсдгийг нөөцөлж байгаа. Бид хангамжаа таслахгүй, үнээ хэт өсгөхгүйг зорьж байна” гэлээ.  

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 14 хувиар нэмэгддэг. Өнгөрсөн онд газрын тосны 3 сая тонн бүтээгдэхүүн, энэ оны эхний 7 сард 1 сая 783 тонн хэрэглэжээ. Хэрэглээний 30 хувь нь АИ92 бензин, 63 хувийг дизель түлш юм. Нийт хэрэглээний 80 хувийг төв, говийн бүс эзэлдэг байна. 

2026 оны 8 дугаар сард шатахуун импортлохоор баталгаажсан улс орнуудын мэдээлэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр