THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт

O.Аззаяа
2026/08/02

THE HU хамтлагийн 10 жилийн замналыг тодорхойлох онцлох амжилтуудаас дурдвал:

1. Hunnu Rock урсгалыг бий болгож, дэлхийд таниулсан.

2. Уран бүтээлүүд нь дэлхий даяар 900 саяд ойртсон стрийм хүрч, олон сая сонсогчтой болсон.

3. "The Gereg" цомгоороо Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн.

4. "Star Wars Jedi: Fallen Order" болон "Star Wars Jedi: Survivor" төслүүдийн хөгжмийн бүтээлд хувь нэмрээ оруулсан.

5. Metallica-гийн 30 жилийн ойд зориулсан "The Metallica Blacklist" төсөлд урилгаар оролцсон.

6. Glastonbury, Coachella, Hellfest, Rock am Ring зэрэг дэлхийн нэр хүндтэй фестивалиудын тайзнаа тоглосон.

7. Iron Maiden хамтлагийн дэлхийг тойрсон аялан тоглолтын тусгай зочноор оролцож, олон мянган үзэгчийн өмнө тоглосон.

8. Хойд Америкт 200 гаруй тоглолт хийж, дэлхийн олон оронд үнэнч сонсогчдын хүрээллийг бүрдүүлсэн.

9. Монгол Улсын төрийн дээд шагнал болох "Чингис хаан" одонгоор шагнагдсан анхны хамтлаг болсон.

10. 2026 онд гурав дахь студийн цомог "HUN"-аа танилцуулж, дэлхийн шинэ аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна.

Эдгээр амжилт нь THE HU хамтлагийн өнгөрсөн 10 жилийн замналыг тодорхойлохын зэрэгцээ Монголын орчин үеийн хөгжмийн хөгжилд шинэ хуудас нээсэн үйл явдлууд болсон юм.

Энэ бүх түүхэн мөчийг нэгэн тайзан дээр нэгтгэх “WOLF TOTEM” тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд хамтлагийн өнгөрсөн арван жилийн замнал, шинэ уран бүтээлийн эхлэлийг үзэгчдэд хүргэх онцгой тоглолт болох юм.

"Хархираа дор Хийморь сэргэмүй."


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18