Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүрээнд төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор “ТАМГАТ ШҮТЭЭН” тахилга, ёслолыг 2026 оны 8 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, Биндэр уулын Рашаан хадны дурсгалт газар зохион байгуулна.
Та бүхнийг “Хамаг Монголын гал голомт нутаг” хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн “Хорхунаг жибурын хөндий, Хулдгар хуны өвөр”-т хүрэлцэн ирж, байгалийн үзэсгэлэнт газар, Монголын нууц товчтоонд гардаг түүхэн газар нутагтай танилцан түүх, соёл, шинжлэх ухаан, олон нийтийн оролцоог хангасан арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна