Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

O.Аззаяа
1 цагийн өмнө

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Улсын Онцгой Комиссын хуралдааныг \2026.07.30\ өнөөдөр зохион байгуулж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.

Тодруулбал, орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв. 

Хуралдаанаар байгууллага хоорондын өр, авлагын асуудлыг судалж, бодит мэдээлэлд үндэслэн танилцуулах, мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлэх, орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө. 

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдав. 

Ийнхүү Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт үүсэж буй асуудал, эрсдэлийн мэдээллийг Улсын Онцгой Комисст шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийн явцыг эргэн мэдээлдэг тогтолцоог төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүргийг УОК-ын гишүүд, холбогдох яамны удирдлагуудад өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28