Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

O.Аззаяа
1 цагийн өмнө

Ирэх 8-р сарын 5-9-ний өдрүүдэд Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Тасалбарыг: https://www.portal.mn/events/volleyball-8-7

Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Азийн бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд Улаанбаатар хотноо цуглан өрсөлдөх юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй бүс нутгийн өндөр чансаатай үндэсний шигшээ багууд болон Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэг бөгөөд Монгол Улс энэ тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Тодруулбал, манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Энэ хугацаанд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дараалан дөрөвдүгээр байр эзэлж байв.

Волейболын спортын шинэ соёлыг хамтран түгээж эхэллээ

Монголын Волейболын Холбоо удирдах зөвлөлөө шинэчлэн бүрдүүлсний дараа холбооны урт хугацааны хөгжлийг дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд CU Mongolia тэргүүн түншээр, Багын спортыг дэмжигч Голомт банк алтан түншээр хамтран ажиллаж байгаа бол ЦойлогсоZ коммьюнити партнераар нэгдээд байна.

Коммьюнити партнераар ажиллаж буй ЦойлогсоZ нь тэмцээнийг дэмжихээс гадна залуучуудын дунд волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг уриалах, спортын эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын волейболын хөгжлийг урт хугацаанд дэмжих, спортын орчныг илүү тогтвортой хөгжүүлэх зорилготой түншлэлийн эхлэл болж байгаа юм.

Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлэхийн зэрэгцээ олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой юм.

Тэмцээний тухай товч

  • Тэмцээн: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн
  • Хугацаа: 2026 оны 8-р сарын 5-9
  • Оролцогч орнууд: Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макао

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эх орондоо зохион байгуулж буй энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.

Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож буй Монголын шилдэг тамирчид болох Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр нар Үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж буй явдал юм. Ингэснээр гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй шилдэг тамирчдаа нэгтгэсэн Монголын Үндэсний шигшээ эх орныхоо нэрийн өмнөөс хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ талбайд гарах юм.

Волейболын спорт бол бүх насныхан хамтдаа үзэж, хамтдаа мэдэрч, хамтдаа тоглож, хичээллэж болдог хамгийн хүртээмжтэй спортын нэг. Энэхүү тэмцээн нь Азийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэж, Үндэсний шигшээ багаа гэр бүл, найз нөхдийн хамт дэмжих ховор боломжийг спорт сонирхогчдод олгож байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 1 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 3 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 3 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 4 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 19 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 20 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27