Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна

O.Аззаяа
2026/07/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва албан тушаалдаа томилогдоод хэдхэн сарын дотор олон жил хойшлогдож, шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудыг шуурхай, шийдэмгий шийдвэрлэж эхэлсэн нь иргэдэд том итгэл төрүүлж  байна.  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талын 6000 мкв газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ бол иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьсан, зоримог шийдвэр бөгөөд Улаанбаатар хотын олон мянган иргэн чин сэтгэлээсээ талархаж, Захирагч таныг цаашид ч энэ чиглэлээрээ тууштай ажиллана гэдэгт итгэн, дэмжиж байна.

Таны иргэдийнхээ төлөө гаргаж буй шийдвэрүүдэд итгэж, "Маршал таун" хотхоны 3000 өрх, 6000 гаруй оршин суугчийн зүгээс бидэнд тулгараад буй шударга бус асуудалд анхаарал хандуулахыг хүсэн, энэхүү саналыг хүргүүлж байна. Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан "Маршал таун" хотхоны ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, тохижилтын бүсээр тусгагдсан хотхоны баруун урд хэсгийн 2779 мкв газрыг 2024 оны захирамжаар иргэний нэр дээр барилгажих талбай болгон олгожээ. Энд амьдарч буй 6000 гаруй оршин суугч, тэр дундаа хүүхэд, настнуудад зориулсан тохижилт бүхий ногоон орчин зайлшгүй хэрэгтэй байхад, энэ шийдвэрээр тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.

Иймд эрхэм хотын дарга танаас Нийслэл хотын иргэн, 6000 оршин суугчийн эрх ашгийг хамгаалан, СӨХ-дын төлөөлөгч бидэнтэй цаг гаргаж уулзан, дээрх шударга бус асуудлыг таслан зогсоож, тухайн газрыг оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, тоглоомын талбай болгон буцаан үлдээх шийдвэр гаргана гэдэгт бид гүнээ итгэж байна.

Хотын дарга таны эхлүүлсэн шинэчлэлийн бодлого үргэлжлэн үр дүнгээ өгч, Улаанбаатар хот иргэддээ улам ая тухтай, ногоон орчинтой болно гэдэгт итгэн, нийслэл хотын иргэд бид чин сэтгэлээсээ талархаж, таныг цаашид ч дэмжин ажиллах болно.

                                                          



0
angry
0
care
10
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18