Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа

O.Аззаяа
2026/07/14

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа.


Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түрүүлж *Монгол Улсын Даян Аварга* цол хүртсэн *Баярсайханы Орхонбаяр*, *Монгол Улсын начин* цол хүртсэн *Нямсүрэнгийн Амгаланбаатар*, *Монгол Улсын харцага*, *Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй* нарыг Шунхлай Группийн баяр наадмын гал дээр *Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод Манлай Уяач, Шунхлай группийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайхан*, *АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг* болон Группийн хамт олон, зочид төлөөлөгч нар хүндэтгэн хүлээн авч, түүхэн амжилтыг нь хамтдаа тэмдэглэлээ.

Энэхүү эрхэм хүндтэй цолыг мялааж, Шунхлай Группийн Ерөнхийлөгч П.Батсайхан байгууллага хамт олныхоо нэрийн өмнөөс Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаярт 1 тэрбум төгрөг, Lexus LX 600 автомашин, Хурдан удмын даага, Монгол Улсын харцага, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйд Toyota Land Cruiser 300 автомашин, Монгол Улсын начин Н.Амгаланбаатарт Toyota Land Cruiser 300 автомашин болон мөнгөн шагнал хүндэтгэл болгон гардууллаа.

Монгол түмний бахархал болсон энэхүү эрхэм алдрыг нэр төртэй авч явж, хүч тэнхээ нь улам бадарч, хийморь золбоо нь үргэлж өөдөө байж, Монгол бөхийн сүр хүч, өв соёлыг үеийн үед мандуулан, даян дэлхийд дуурсгаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18