Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

O.Аззаяа
2026/07/12

Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.07.11/ Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай штабт ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газарт 14:00 цагийн байдлаар 32 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухай бүрт нь хариу арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Өнөөдөр үүрээр орж эхэлсэн бороо 2 цаг орчим үргэлжилж, нийслэлийн таван байршилд хүндрэл үүссэнийг онцгой байдлын алба хаагчид шуурхай хариу арга хэмжээ авч, эрсдэлийг бууруулсан байна. Нийт бие бүрэлдэхүүний 84.4 хувь, 60 гаруй техник хэрэгсэлтэй өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийн аюулгүй байдлыг хангахаар наадмын өдрүүдэд ажиллаж байгаа юм.
Мөн Туул голын ай сав дагуу 8 байршилд завьт эргүүл ажиллаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. ЦУОШГ-ын мэдээлснээр маргааш, нөгөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас Ус сувгийн удирдах газар, Геодизи усны барилга байгууламжийн газар ЦУОШГ, НОБГ болон бусад холбогдох байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллаж байна гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, үер усны эрсдэлтэй байршлуудад тавих хяналтыг сайжруулах, инженерийн байгууламжуудын бэлэн байдлыг хангах, эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авч, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг хүсэв.
НОБГ-аас иргэдийг цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүлээн авч, үерийн далан, суваг шуудууны ойролцоо зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18