Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Б.Нямсүрэн
2026/07/06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар нарын туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээл, Зүрхний титэм судсан дотуурх мэс засал, эмчилгээний орчин үеийн арга, техник, технологи нэвтрүүлэн нутагшуулж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Зундуйн Лхагвасүрэн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав, “Бумаа-Санаа” эмнэлгийн захирал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судасны мэс заслын зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Даваагийн Цэгээнжав, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Цэрэндоржийн Дамдинсүрэн нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт бүтээл,

 Нүүдэлчдийн түүх, соёл, зан заншлыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл туурвин, дүрслэх урлагийн салбар, чулуун сийлбэрийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Цэрэндоржийн Энхтайваны гантиг чулуун “Бурхан багшийн босоо сэрэг дүр” сэдэвт бүтээл,

Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр нарийвчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Тугалын Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор Очбадрахын Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Рэнчин-Очирын Мижиддорж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, Математикийн ухааны доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл,

Ундны усан дахь ураны физик, гидрохимийн иж бүрэн судалгааг анх удаа цогцоор нь хийж, ураны агууламж, тархалтын зураглал боловсруулан, усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн шинжлэх ухааны үндэс суурийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжилд хэрэглээний өндөр ач холбогдолтой суурь судалгаа бий болгосон ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Хинаятын Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Оюунцэцэгийн Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Норовын Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл,


Хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвин, олон арван шилдэг бүтээлээрээ ард түмний сонорыг мялааж, соён гэгээрүүлж ирсэн Улсын филармонийн ахмад уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн “Симфони вариац” хөгжмийн бүтээлд тус тус Төрийн шагнал хүртээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр