“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ

Б.Хонгорзул
17 цагийн өмнө

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар дэмжин баталснаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх олон улсын шийдвэр гарсан нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан үнэт хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болсон юм.

Энэ жил Дэлхийн адууны өдрийг 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв болон тэмдэглэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Хүй долоон худагт болох энэхүү баярын хүрээнд үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлаг соёлыг нэг дор нэгтгэсэн олон улсын цар хүрээтэй үйл ажиллагаанууд зохион байгуулна.

  • Болох өдөр: 2026 оны 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүд
  • Байршил: Хүй долоон худаг

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр