Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна

Б.Хонгорзул
2026/07/03

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч нь Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь төрдөө андгай өргөж, гагцхүү хуульд захирагдан ажиллахаа төр, түмнийхээ өмнө илэрхийлж буй хэрэг юм. Залуу насныхаа эрч хүч, мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээг эх орон, нийслэл хотынхоо хөгжилд зориулахаар сонголтоо хийсэн та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Нийслэлийн Засаг даргын хувьд төрийн үйлчилгээг илүү хурдан, шуурхай, ил тод, хамгийн гол нь иргэддээ чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгоход анхааран ажиллаж байна. Иргэн төрийг өөртэй нь уулзсан нэг албан хаагчаар дүгнэдэг. Та бүхэн төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийж, давхардсан шат дамжлагыг цөөрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх реформд хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ шинэчлэлийн гол зорилго нь төрийн албан хаагчийг илүү их ажиллуулах бус, илүү ухаалаг ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Үүний зэрэгцээ төрийн албанд мерит зарчим, гүйцэтгэлд суурилсан үнэлгээ, мэргэжлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь бидний бодлогын үндсэн чиглэл хэвээр байх болно” гэлээ.

Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад тогтвортой, үр бүтээлтэй, ёс зүйг эрхэмлэн, манлайлан ажиллаж буй төрийн захиргааны 13 албан хаагч Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр