12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

Б.Хонгорзул
2026/07/03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын Ахмадын холбоонд бүртгэлтэй 12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн сайд асан, Хөдөлмөрийн баатар Шаравын Гунгаадорж тэргүүтэй Хөдөлмөрийн баатар Лувсансүрэнгийн Дамдинсүрэн, Шаравжамцын Цэрэнжаргал, Ёндонгийн Норовсүрэн, Самбуугийн Наранцэцэг, Рэнцэнгийн Чимэддорж, Лувсанжамцын Дашням, Цагааны Ганчимэг, Намсрайн Дугуйцагаан, Жанцангийн Эрдэнэчимэг, Бадарчийн Ёндонжамц, Чүлтэмийн Пэрэнлэй болон яамны ахмадын холбооны дарга Д.Жанцанхорол нарын ахмад буурлууд хүрэлцэн ирэв.

Уулзалтын үеэр сайд Ц.Идэрбат салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын түүхийг бүтээлцсэн Хөдөлмөрийн баатрууддаа талархал илэрхийлж, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”хөдөлгөөний талаар мэдээлж, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Арьс шир-Баялаг” санаачилгын хэрэгжилт, зорилгыг танилцуулж, ахмад баатруудын санал, зөвлөмжийг сонслоо.

Хөдөлмөрийн баатрууд салбарын аливаа шинэчлэл, санаачилга нь мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан тохиолдолд үр дүнд хүрдэг болохыг онцолж, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийн тулд боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, эрдэмтэн, судлаачдын бүтээл, санал зөвлөмжийг бодлого боловсруулах түвшинд ашиглах, өнгөрсөн туршлага, түүхээс суралцах нь чухал гэдгийг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд сайд Ц.Идэрбат салбарын ахмадуудаа тогтмол сонсож, эргэх холбоотой хамтран ажиллах, тэдний санал, зөвлөмжийг бодлого, шийдвэрт тусгахын зэрэгцээ улс орны хөгжилд хэрэгтэй санаачилгыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр