​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ

Б.Хонгорзул
2026/07/02

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ

Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо нээлтээ хийлээ.

Аяны багийнхан өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт гурван өдрийн турш амжилттай ажиллаж 3789 иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд ийнхүү энэ удаад Завхан аймгийн иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.

Завхан аймагт болсон нээлтийн үйл ажиллагаанд ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудорж, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл нар оролцож, иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” Завхан аймагт 2026 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Улиастай хот болон сумдаас ирсэн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээлэлд хамруулж ажиллах юм.

ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос хойш хэрэгжүүлж буй энэхүү аяны хүрээнд өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймгийг бүтэн тойрч, 72 гаруй мянган иргэнийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллээр хангаад байна.

Энэ жил “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Завхан аймагт хоёр дахь удаагаа ажиллаж байгаа юм. Тус аян өмнө нь 2023 онд Завхан аймагт хэрэгжиж, давхардсан тоогоор 5,000 гаруй иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулсан билээ.

Өндөрлөг уулын бүсэд оршдог баруун аймгуудын иргэдийн дунд зүрх, судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог бөгөөд зүрх, судасны өвчний нас баралтын үзүүлэлтээр Завхан аймаг тэргүүлж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна. Иймээс энэ удаагийн аян нь цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

 

Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр