“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа

O.Аззаяа
2026/06/30


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 30 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болж, үйл ажиллагаагаа эхэллээ.  

Дал орчим жил болсон, 1000 орчим ам.метр талбай бүхий хуучин эмнэлгийн барилгыг шинэчлэн, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлжээ. Таван давхар, 2100 ам.метр талбайтай шинэ барилга болгон өргөжүүлжээ. Эмнэлэг ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 1-5 дугаар хорооны иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд 100 айл, таван буудалд байрладаг эмнэлэгт очдог хүндрэл арилж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал нээлтэд оролцож, “Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбар, эмч ажилтнуудын асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн хоёр жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажил урагшлуулах нөхцөлийг бүрдүүлэн ажилласнаа тэмдэглээд шинэ эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Эрүүл мэндийг дэмжих тус төв нь амбулаторийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлнэ. Төрөлжсөн 15 чиглэлийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, лабораторийн 5 төрлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах, сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өнөөдрөөс үзүүлж эхэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18