Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

O.Аззаяа
2026/06/30

"Зөв зүйлийн төлөө бид хамтдаа" уриан дор пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороонд зохион байгуулагдлаа.

18 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоо, тэгш боломжийг дэмжих, цаашлаад олон улсын тэмцээн, уралдаанд оролцох шилдэг тамирчдыг тодруулах ач холбогдолтой.
Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон орон нутгийн 13 байгууллагын 200 гаруй тамирчид хөнгөн атлетик, саваа мод шидэлт, зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт, парк гольф, суугаа волейбол, гар барилдаан зэрэг төрлүүдэд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.

Тэмцээний нэгдсэн дүнгээр:
-Тэргүүн байр – Хан-Уул дүүрэг;
-Дэд байр – Сонгинохайрхан дүүрэг;
-Гутгаар байр – Хэнтий аймаг;
Мөн суугаа волейболын төрөлд Сонгинохайрхан дүүргийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж, шилдэг тоглогчоор С.Эрдэнэдолгор, С.Баярмагнай нар тус тус шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18