Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа

O.Аззаяа
2026/06/29

МИАТ ТӨХК 2026 оны IATA Operational Safety Audit (IOSA) шалгалтыг амжилттай давж, олон улсын аюулгүй байдлын стандарт шаардлагуудыг хангаж байгаагаа дахин баталгаажууллаа.

Энэ удаагийн аудит нь Risk-Based IOSA (RBI) аргачлалаар хийгдсэн бөгөөд зөвхөн баримт бичгийн нийцлийг бус, байгууллагын эрсдэлийн удирдлага, бодит үйл ажиллагааны хэрэгжилт, процессын үр нөлөө, удирдлагын тогтолцоонуудын төлөвшлийг цогцоор нь үнэлэн шалгасан юм.

Аудитын бэлтгэл ажлыг компанийн бүх газар, нэгжийн хамтын оролцоотойгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллав.

Бэлтгэл ажлын хүрээнд:

  • Компанийн 30 гаруй заавар, журмыг IOSA ISM Edition 18 Revision 1-ийн шинэчлэгдсэн шаардлагад нийцүүлэн шинэчилж, сайжруулав.
  • 925 ISARP шаардлагын хэрэгжилтийг нэг бүрчлэн үнэлж, шаардлагатай нотлох баримт, бүртгэл, хэрэгжилтийг баталгаажуулав.
  • RBI аргачлалын дагуу үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, аудитаар гол анхаарах чиглэлүүдэд процессын үнэлгээ хийв.
  • Үйл ажиллагааны бүх чиглэлээр дотоод аудит, баримт бичгийн хяналт, процессын үнэлгээ хийж, илэрсэн асуудлуудад залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
  • Удирдах ажилтнууд болон нийт ажилтнуудад чиглэсэн сургалт, ярилцлага, мэдлэг бататгах үйл ажиллагааг зохион байгуулж, аудитын бэлэн байдлыг хангав.
  • IOSA Maturity Assessment (MA)-ийн шаардлагын хүрээнд компанийн аюулгүй байдлын удирдлага болон чанарын удирдлагын тогтолцооны төлөвшлийг үнэлж, холбогдох процессуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хөгжүүлэв.

IOSA гэрчилгээний ач холбогдол:

Энэхүү гэрчилгээ нь агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа IATA-ийн олон улсын аюулгүй байдлын стандартыг хангаж байгааг баталгаажуулсан, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ юм. IOSA гэрчилгээ эзэмшсэнээр  нислэг үйлддэг орнуудын эрх бүхий байгууллагын хяналт, үнэлгээ, даатгалын эрсдэлийн үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ код шэйр, интерлайн гэрээ байгуулах, шинэ зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх, зорчигч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18