ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно

О.Шүрэнцэцэг
2026/06/25

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP) нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.

Монгол Улс анх удаа энэхүү Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал буюу ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг эх орондоо энэ сарын 26-27-нд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар Монгол Арлын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Ө.Золбаяр нар өнөөдөр /2026.06.25/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн ICAPP  болон Монголд анх удаа зохион байгуулах хуралдааны талаар онцлохдоо “Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монгол Ардын нам аваад идэвхтэй ажиллаж байна.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP) нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, эв нэгдэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2000 онд Филиппиний Манила хотод байгуулагдсан олон улсын байгууллага юм.

Улс төрийн намуудын олон улсын байгууллагууд ихэвчлэн үзэл баримтлалаараа нэгдсэн байдаг. Харин энэ байгууллагын хувьд үзэл баримтлал, үнэт зүйл, хөгжлийн сонголт зэргийг үл хамааран Ази, Номхон далайн бүс нутгийн 350 гаруй намыг эгнээндээ нэгтгэсэн. Энэ байгууллагын идэвхтэй гишүүнээр Монгол Улсаас 2004 онд анх удаа Монгол Ардын нам орж ажилласан бөгөөд 2013 оноос эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон идэвхтэй ажиллаж байна.

Монголд анх удаа зохион байгуулж буй Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаанд Хятад, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Бангладеш, Индонези, Пакистан, Узбекистан зэрэг улсуудын өндөр, дээд хэмжээний 40 гаруй төлөөлөл ирж оролцох гэж байна.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурал нь тус байгууллагын  хамгийн дээд шатны хурал бөгөөд энэ онд БНСУ-ын Сөүл хотноо болох Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг ярилцаж шийдвэрлэнэ.

Энэ хуралдааны бас нэгэн онцгой зүйл нь тусгай сэдэвт хуралдааныг зохион байгуулах юм. Энэ нь дижитал эрин дэх Азийн хувьсан өөрчлөлт болон хиймэл оюун ухааны сорилтууд гэсэн сэдвийн дор болно. Энэ арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийг дагалдан тухайн улсын яам, тамгын газрын цахим шилжилт, инновац, хиймэл оюун ухааныг хариуцсан дарга, судлаачид ирж өөрийн улсын цахим шилжилтийн талаар танилцуулгууд хийнэ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр