Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ

О.Шүрэнцэцэг
2026/06/25

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй дэлгэрэнгүй танилцлаа.

БНТУ-ын гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, аврах ажиллагааны стандарт, хууль, эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага болон урьдчилан сэргийлэх тогтолцооны талаар мэдээлэл авлаа.  Мөн аврах ажиллагаанд ашиглагдаж буй орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэрэглээ, ажиллагааны онцлогийн талаар туршлага солилцлоо.

Гал түймэр унтраах зориулалтын автомашин, өндөр даралтын усан хангамжийн систем, эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл, нуранги дор болон хязгаарлагдмал орчинд ажиллах тоног төхөөрөмж, дулаан мэдрэгч болон хайлтын камер, аврах ажиллагааны гидравлик багаж, зөөврийн гэрэлтүүлгийн систем, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж зэрэг гамшгийн үеийн шуурхай ажиллагаанд ашиглагддаг техник хэрэгслүүдтэй танилцлаа. Түүнчлэн гүн худаг, цооног болон хязгаарлагдмал орчинд осолдсон иргэдийг аврах ажиллагаанд ашигладаг тусгай тактик, аюулгүй ажиллагааны горим, олсон систем, өргөх төхөөрөмж, амьсгалын хамгаалах хэрэгсэл болон аврах ажиллагааны үе шат бүрийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх, хангах боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Турк Улсад мэргэжлийн болон тактикийн сургалт, дадлага сургуулилтад хамруулах, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа онцолж байна.

Талууд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

БНТУ-ын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, гамшгийн дараах сэргээн босголтыг зохицуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, түр орон байр, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хийх, иргэдэд гамшгийн бэлэн байдлын сургалт явуулах, олон улсын хүмүүнлэгийн болон аврах ажиллагаанд оролцох зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газрын сургалт, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн талаарх олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа, алба хаагчдыг тасралтгүй чадавхжуулах тогтолцоо, дадлага сургуулилтын цогц талбайн үйл ажиллагаатай танилцав.

Мөн гамшгийн үеийн хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын материал, аврах ажиллагаанд ашиглагддаг багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн стандарт, ашиглалтын шаардлага, алба хаагчдын аюулгүй ажиллагааг хангах аргачлалын талаар мэдээлэл солилцлоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр