Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү?

O.Аззаяа
2026/06/22

Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн дүн гарч, Монгол Ардын Нам нийт 46 мандатын 26-д нь ялалт байгуулж, 56.5 хувийн үзүүлэлтээр тэргүүллээ. Тэр дундаа аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явагдсан 9 мандатын 9-д нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан нь энэ удаагийн сонгуулийн онцлох үр дүн байв.

Энэ ялалтыг зөвхөн орон нутгийн сонгуулийн ээлжит үр дүн гэж харахаас илүүтэйгээр Засгийн газрын сүүлийн саруудад хэрэгжүүлсэн бодлогын үнэлгээ гэж дүгнэж болохоор байна.
Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн “Чөлөөлье” бодлогыг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг олон жилийн хүндрэл, чирэгдлийг бууруулах шийдвэрүүдийг шат дараатай гаргасан. Татварын орчны шинэчлэл, тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх эхлэл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах арга хэмжээ, эмч, багш зэрэг төрийн албан хаагчдын цалин хөлсний ойлгомжгүй, төвөгтэй тогтолцоог шинэчлэх шийдвэрүүд нь олон нийтийн дэмжлэгийг авч чадсан юм.
Улс төрийн хувьд хамгийн чухал үзүүлэлт нь эдгээр шийдвэрүүд зөвхөн яригдаад өнгөрөөгүй, бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн явдал байлаа. Иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлуудыг хөндсөн нь Засгийн газрын болон Ерөнхий сайдын хувийн рейтинг өсөхөд нөлөөлсөн гэж улс төр судлаачид үзэж байна.
Нөхөн сонгуулийн үр дүнгээс харахад сонгогчид зөвхөн намын нэр хүндээс илүүтэйгээр бодлогын үр дүн, шинэчлэлийн хурд, шийдвэр гаргах чадварыг үнэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Аймгийн ИТХ-ын 9 мандатын 9-д нь ялалт байгуулсан нь орон нутагт ч мөн адил энэхүү үнэлгээ өндөр байгааг харууллаа.
Мэдээж улс төрийн дэмжлэг тогтмол хадгалагддаг зүйл биш. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүн нэг зүйлийг тодорхой харууллаа. Иргэд өөрчлөлт, шинэчлэлийг хүлээж байгаа төдийгүй бодит үр дүн гарч эхэлсэн тохиолдолд дэмжлэгээ илэрхийлэхэд бэлэн байна.
2026 оны нөхөн сонгуулийн дүн бол Монгол Ардын Намын төдийгүй Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогод өгсөн эхний улс төрийн үнэлгээ байлаа гэж хэлэх үндэстэй юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18