“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ

O.Аззаяа
2026/06/21

Монгол Ардын нам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулж, тэдний дуу хоолойг төрийн бодлого, шийдвэрт хүргэх, оролцуулах, тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.06.21/ “Хамтдаа босго давъя” уриатай анхдугаар Их хурлыг зохион байгуулж байна.

Их хурлын өмнө дөрвөн сэдвээр салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчид тулгардаг саад бэрхшээл, гарах гарц, төрийн бодлого, хууль тогтоомж хэр нийцтэй хэрэгждэг талаар хөндөн ярилцлаа.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл, асран хамгаалагчид энэхүү холбооны Их хуралд оролцохоор ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Саранчулуун  нээлттэй, уян хатан, хүртээмжтэй, салбар бүрийн төлөөллийг хамруулсан тэгш оролцооны холбоо байхаар зохион байгуулалтад орж буйг “Оролцоо ба улс төрийн эрх” салбар хэлэлцүүлэгт панелистаар оролцохдоо онцлов.

“Боловсрол ба хөдөлмөр эрхлэлт” салбар хэлэлцүүлгийн үеэр манай улсад 87 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн боловсрол эзэмшсэн ч хөдөлмөр эрхэлж буй хувь нь түүнээс бага байгаагийн шалтгаан, ажил олгогчийн үүрэг, төрийн бодлогын дэмжлэг зэргийг хэлэлцэв.

“Эрүүл мэнд ба нийгмийн хамгаалал” хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдад үзүүлж буй нийгмийн халамжаас гадна нийгмийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрээс хамгаалах механизм нэн шаардлагатайг хөндлөө. 

Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн хамгаалал тал дээр төр биш төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод ажиллах боломжтойг оролцогчид дурдлаа. Мөн хэрэгждэггүй хууль, тогтоомж, түүнд хяналт тавих, хариуцлага тооцох асуудлыг ч хөндлөө.

“Хүртээмж ба орчны саадгүй байдал” хэлэлцүүлгийн үеэр хот хоорондын нийтийн тээвэрт саадгүй, аюулгүй зорчих, замдаа буух, суух орчныг хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлага тулгардаг тухай ярилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлдэг, нэгтгэдэг, гэрээс нь гаргадаг зүйл бол спорт гэдгийг оролцогчид хэлж байсан юм.

Бүх хэлэлцүүлгүүд дохионы хэлмэрчтэй үргэлжилж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хийсэн төрөл бүрийн үзэсгэлэн бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолыг ордны нэгдүгээр давхарт дэлгэжээ.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр