Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ

O.Аззаяа
19 цагийн өмнө

"2015 онд батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль цаг үеийн үүргээ гүйцэтгэсэн ч даруй шинэчлэгдэх шаардлагатай. Монгол хүний дундаж наслалт, хүний хөгжил, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй томоохон хүчин зүйл бол архины хэрэглээ юм. Эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа нь дэлхийн дунджаас ч бага байна. Архины хэт их хэрэглээнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтууд ихэссэн. Гэм хэрэг, гэр бүл, хүчирхийллийн 90 хувь нь архины шалтгаантай байдаг. Олон улсын судалгаагаар архи худалцах цэгийн нягтрал гэмт хэрэг, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл шууд хамааралтайг тогтоосон байдаг. Бүх төрлийн гэмт хэрэг буурч байгаа ч хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дорвитой буурахгүй байгаа. Иймд архи худалдах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа нь мэдэж өгдөг тогтолцоог шинэчилж төрийн хатуу зохицуулалттай, өндөр шаардлагатай болгох шаардлагатай. Монголд 270 хүн тутамд нэг цэг байна. Харин скандинавын оронд 4000-8000 хүн тутамд төрийн хатуу хяналт дор худалддаг. Хамгийн хатуу нь Швед 10,000 хүн тутамд 1 байна. Архины градусаас хамаарсан өөр өөр зохицуулалт үйлчилж байна. Иймд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг яаралтай шинэчилж өгнө үү"  гэж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх тухай өргөдөлд тусгажээ. 

Өргөдөлд 6 дугаар сарын 3-наас эхлэн иргэдийн гарын үсгийг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 317 хүн өргөдөлд гарын үсэг зуржээ. Дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрч байж хуулийн шинэчлэлийг хэлэлцэх боломж бүрдэх юм. Санал хураалт дуусахад 12 хоног үлдсэн байна. 

Өргөдөлд гарын үсэг зурахыг хүсвэл https://petition.parliament.mn... -ээр нэвтрэх боломжтой юм.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18