УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

O.Аззаяа
2026/06/21

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцан, салбарын удирдлагуудтай уулзлаа. 

Уулзалтын үеэр тэрбээр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал зөвхөн салбарын төдийгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой асуудал болсныг онцолж, ирэх өвлийн оргил ачааллыг эрсдэлгүй давах бэлтгэлийг шуурхай хангах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Мөн нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 35 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувийг хангадаг “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг дурдаж, бүтээн байгуулалт, их засварын ажлуудыг эрчимжүүлэн өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааг хангах хүрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах, өвөлжилтийн бэлтгэл, их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэх, эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр салбарын яам, компаниудын удирдлагуудад үүрэг өглөө. Үүнтэй холбогдуулан УИХ ирэх долоо хоногт тогтоол батлахаар ажиллаж байгааг дуулгав.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, өвөлжилтийн бэлтгэл болон салбарын тогтвортой ажиллагааг хангахад Улсын Их Хурал шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөн, “Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор түлш үйлдвэрлэл, хангамжийн бодлого, үр ашгийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр нүүрсний арвин нөөцтэй Монгол Улс түлшний түүхий эдийн импортоос хамааралтай хэвээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ, дүгнэлт хийж, дотоодын нөөц боломжид тулгуурлаж сайжрууулсан шахмал түлшээ дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, эсвэл хагас коксоо импортоор авч түлэх эсэх асуудалд шийдэл гаргаж эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Иргэдийг өвлийн улиралд найдвартай дулаан, цахилгаан эрчим хүчээр хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх нь төр, орон нутгийн байгууллагуудын хамтын үүрэг болохыг онцолж, тулгамдсан асуудал, хүндрэлүүдийг нээлттэй хэлэлцэн, шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр