Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо

O.Аззаяа
2026/06/19

 Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдлаа.

 Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн оролцож, Агаарын тээврийн холбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж, мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав. Түүнчлэн Захирлуулын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын Агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа өгсөн байна.

Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.Сүүлийн үеийн бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаар эдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай IATA-ны 2026 оны хэтийн төлөвт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь цаашдын агаарын тээврийн салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэгээр онцолжээ. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн түүхий нефть, эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд саад учирсан нь дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Тус бүсээр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг бөгөөд нийлүүлэлтийн тасалдал нь газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнийг богино хугацаанд огцом өсгөөд байгаа юм. Дээд хэмжээний хурлын үеэр IATA-ны тооцооллоор 2026 онд Brent төрлийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 95 ам.доллар, онгоцны түлшний дундаж үнэ нэг баррель нь 152 ам.долларт хүрнэ гэсэн төлөвийг гаргасан нь өмнөх оныхоос 70 хувиар давсан үзүүлэлт юм. Мөн IATA-ны 2026 оны төсөөллөөр түлшний зардал нь агаарын тээврийн компаниудын нийт үйл ажиллагааны зардлын 31.4 хувийг эзлэхээр байна. МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байна. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн гадаад улсын нисэх буудлуудад нийлүүлж буй агаарын хөлгийн түлшний үнэ 100 хувиар өссөн, дотоодын ханган нийлүүлэгч "Эрчист Ойл" ХХК-иас нийлүүлж буй түлшний үнэ 68 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүний үр дүнд агаарын хөлгийн түлшний зардал нь компанийн нийт үйл ажиллагааны зардлын 33 хувийг эзэлж, зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна. Түүнчлэн агаарын хөлөг болон хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол нь агаарын хөлгийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамж болон өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин 

зүйлсийн нэг болоод байна


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 3 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 3 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 4 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 9 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 12 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25