Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

O.Аззаяа
2026/06/18

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо өнөөдөр (2026.06.18) хуралдлаа. Хуралдаанд  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүд Ч.Батзориг, Б.Мөнхбаатар, Б.Хуягбаатар, Ж.Энхжаргалан, Ц.Төрхүү, Д.Жавхлан, Д.Наянбаяр, Э.Энхтөр, Ц.Баттөр, Б.Мөнхбат, Л.Хосбаяр, Г.Батбаяр нар болон НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, “Таван толгой түлш” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хорооны хурлаар “Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай гэсэн хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр танилцуулсан юм.

Нийслэлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Олон улсын Геополитикийн гэнэт үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй нефт шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн үйлчилгээний зардалд нөлөөлж байна" хэмээгээд цаашид үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, мөн  2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдол бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150.0 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх, цаашлаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагууд бий болсон гэж байлаа.

Мөн Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцүүлэхээр Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх хоёр тогтоолын төслийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа танилцуулсан. Үүнд

Нэгдүгээрт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж, улсын комисс хүлээн авсан байгууламжийг, орон сууц тоног төхөөрөмжийн хамт,

Хоёрдугаарт, Сүхбаатар дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай (2025 онд ашиглалтад орсон) 262 айлын орон сууцны барилга,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай (2024 онд ашиглалтад орсон) Министер тауэр барилга,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 45а байр (2015 онд ашиглалтад орсон) -ны Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т бүртгүүлэх гэсэн асуудлууд байлаа. Төсөл өргөн баригчаас ирсэн дээрх үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын гишүүд 100 хувь дэмжлээ. 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18