“Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдана

Б. Пагамдулам
2026/06/17

Улаанбаатарын “Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд таван тивийн 59 орны 461 жүдоч зодоглох бөгөөд үүний 257 нь эрэгтэй, 204 нь эмэгтэй аж. Одоогийн байдлаар Япон, ОХУ, Солонгос, Гүрж, Азербайжан тэргүүтэй 30 орчим орны жүдочид ирсэн бөгөөд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд бэлтгэлээ базааж байна. Монгол Улсад дөрөв дэх удаагаа болж буй “Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга болсон 25 жүдоч барилдахаар иржээ. Хамгийн олон бөхтэй жин нь эрэгтэйчүүдээс 81 кг бөгөөд тус жинд 42 тамирчин барилдахаар бүртгүүлжээ. Харин эмэгтэйчүүдээс 70 кг-д 33 жүдоч бүртгүүлсэн нь хамгийн ихэд тооцогдоно.

“Их дуулга”-ын сугалааны үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд маргааш 13:30 цагт болно.

Ташрамд дурдахад, манай улс “Их дуулга” ангиллын тэмцээнийг өмнө нь 2022, 2023, 2025 онд зохион байгуулсан. Тэгвэл 2013-2016 онд гранпри ангиллын тэмцээнийг “Чингис хаан” нэртэйгээр эх орондоо хүлээн авч байв. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18