Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо

Б. Пагамдулам
2026/06/17

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд газар тариалангийн салбарт инновацад суурилсан экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэвч ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд боомтын хүчин чадал, нэвтрүүлэх нөхцөл, зохицуулалтын хүрээнд тодорхой хязгаарлалт байсаар байгаа тул экспортын үйл ажиллагааг дэмжих, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага бодитоор үүссэн.

Тэгвэл Засгийн газрын ээлжит (2026.06.17) хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өргөн барьсан “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат  тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, эдийн засгийг төрөлжүүлэх, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган танилцуулж байгаа гэдгийг онцлов.

“Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулснаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Говь-Алтай аймгийн Бургастай, Дорнод аймгийн Баянхошуу, Ульхан, Хавирга, Дорноговь аймгийн Ханги, Завхан аймгийн Арцсуурь, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт боомтуудаар ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг экспортлох боломжтой болж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дэх заалтад тусгагдсан "Ургамлын үр, үрслэг, суулгац” гэснийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуультай нийцүүлэн өөрчлөхөөр болжээ.

ХХААХҮЯ Монгол Улсаас БНХАУ руу улаанбуудайн гурил, улаанбуудай, селимарины үр, рапс, арвай, хивэг, байгалийн хадлан өвс зэрэг нийт 7 ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохиролцсон протокол, санамж бичгүүдийг байгуулснаар экспортлогч 106 аж ахуйн нэгж тус улс руу 2024 онд нийт 88,216 тонн, 2025 онд 93,594 тонн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тус тус экспортолсон байна. 

Салбарын экспорт 2025 онд 846.1 сая ам.доллар болж нийт экспортын орлогын 5.4 хувийг, импорт 2.8 тэрбум ам.доллар буюу нийт импортын 25.0 хувийг тус тус эзэлж байна. Салбарын экспортыг барааны бүлгээр ангилан өмнөх онтой харьцуулан үзэхэд  мал, амьтан, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 26.6 хувиар өссөн бол ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 9.4 хувиар буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр