Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ

Б. Пагамдулам
2026/06/17

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Э.Энхбат, “Гишүүн төвтэй нам” Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Энхтүвшин, Б.Батбаяр, МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн Улс төрийн ажилтан С.Түвшинзаяа нар багтаж, орон нутгийн намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Уулзалтад  намын 130 гаруй гишүүн, дэмжигч оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, Монгол Ардын намын хөгжлийн бодлогыг тодорхойлох “Е-4 стратеги”, намын даргын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “E-nam 3.0” платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.Энэ үеэр иргэд, гишүүд дэмжигчид орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, тулгамдсан асуудлуудаа хөндөн илэрхийлэв.

Баянхонгор аймаг нь нийслэл Улаанбаатар хотоос 630 орчим км зайд оршдог, 90 мянга гаруй хүн амтай. Говь, хангай, тал хээрийн бүсийг хослуулсан байгалийн өвөрмөц тогтоцтой тус аймаг нь мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн өндөр нөөц боломжтой бүс нутаг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр