Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П”

Б. Пагамдулам
2026/06/16

Хохирогч хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн ааваас салсны дараа хамтран амьдрагчтай болсон байна. Түүний хамтран амьдрагч нь Зэвсэгт хүчний ... дугаар цэргийн штабын хошууч н.Пүрэв гэх хүн байсан. Тэрээр удаа дараа хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд энэ удаагийн тохиолдол нь 32 дахь удаагийн үйлдэл гэж хохирогчийн эгч мэдээлэв.

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хохирогчийн эгчийн мэдээлснээр, түүний дүү нь хамтран амьдрагчаасаа хэдэн сарын өмнө салсан байсан бөгөөд тухайн этгээд нь Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний ... дугаар цэргийн штабын хошууч н.Пүрэв гэх хүн аж.

Тэрбээр “Сүүлийн удаа уулзъя, хайртай, дуртай гэж хэлээд дүүг маань авч явсан. Улмаар тасралтгүй 12 цагийн турш зодож, хүчирхийлсэн. Энэ нь дүүг маань хүчирхийлсэн 32 дахь удаагийн тохиолдол. Өмнө нь үргэлж нуудаг байсан. Одоогоор биеийн байдал маш хүнд, зүүн бөөр нь бяцарсан байж болзошгүй байна. Бид хот руу явж эмчлүүлэхээр ярилцаж байна гэв. 





 


275
angry
8
care
10
haha
3
liked
2
love
35
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр