Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ

O.Аззаяа
2026/06/16

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100 ААН”-ийн 2025 оны жагсаалтыг олон нийтэд танилцууллаа.

10 гаруй жилийн турш энэхүү нэр хүндтэй жагсаалтад тогтмол багтаж ирсэн Төрийн банк энэ удаад төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдэж, үйл ажиллагааны тогтвортой өсөлт, амжилтаа дахин бататгав.

Улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй 500 салбар нэгж, 4000 орчим ажилтнаараа дамжуулан 2.7 сая харилцагчид санхүүгийн үйлчилгээ хүргэдэг Төрийн банк нь 2025 онд санхүүгийн салбарын хурдацтай өөрчлөлт, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн шинэ шаардлагуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Банк харилцагч төвтэй үйл ажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмыг тууштай баримталсны үр дүнд үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм.

Тухайлбал, банкны нийт актив 6.7 их наяд төгрөг, зээлийн багц 4.2 их наяд төгрөг, татварын дараах цэвэр ашиг 96.4 тэрбум төгрөгт хүрч өссөн нь стратегийн зорилтууд бодитоор хэрэгжиж, салбартаа манлайлан ажиллаж буйн тод илэрхийлэл боллоо.

Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан байна. Үүний зэрэгцээ Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд шинэ алхам хийж, 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын банкны санхүүгийн тогтвортой байдал, сайн засаглал, ирээдүйн өсөлтийн боломжид итгэж буйг харуулсан онцлох үйл явдал болов.

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд нь мөн өндөр үнэлгээ авч, Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар шалгарсан юм. Төрийн банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийн цар хүрээ, үр өгөөжийг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эдгээр амжилт нь Төрийн банкны хамт олон, харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон бизнесийн түншүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ.

Төрийн банк 2026 онд стратеги болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг улам бэхжүүлэх, ногоон санхүүжилтийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр зорьж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18