Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм

O.Аззаяа
2026/06/16

Өглөө бүр гал тогоондоо кофе чанах тэр мөчөөс эхлээд, орой гэр бүлээрээ зурагтын өмнө цуглах хүртэл бидний амьдралын хамгийн үнэ цэнтэй мөчүүд гэртээ өнгөрдөг.

Харин тэр орон зайг илүү тав тухтай, илүү эмх цэгцтэй, илүү өөрийн гэсэн өнгө төрхтэй байлгах нь тавилгын үүрэг байдаг.

Хүннү Мебель компани нь 2019 оноос эхлэн айл өрх, хаус, орон сууц, оффис болон томоохон төслүүдийн захиалгат тавилгын шийдлийг бүтээж ирсэн. Бидний зорилго бол зүгээр нэг тавилга үйлдвэрлэх биш, харин хэрэглэгч бүрийн амьдралын хэв маягт тохирсон орон зайн шийдлийг бий болгох явдал юм.

Өнөөдөр бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн Улаанбаатар хотын төв цэг болох “Цэнтрал Тауэр”-т шинэ шоурүүмаа нээж байна.

Тавилга худалдаж авах биш, өөрт тохирсон орон зайгаа бүтээх боломж

Шинэ шоурүүмд хүрэлцэн ирснээр та:

• Материал, өнгөний зохицол, тоноглолын сонголтоо хийх

 • Интерьер дизайнеруудаас мэргэжлийн зөвлөгөө авах

 • Өөрийн орон зайд тохирсон 3D зураг төслийн боломжуудыг судлах боломжтой.

Хүннү Мебелийг хэрэглэгчид яагаад сонгодог вэ?

Европ стандартын материал

Бид үйлдвэрлэлдээ хүний эрүүл мэндэд ээлтэй E0, E1, ENF зэрэглэлийн хавтан материалыг ашигладаг. Энэ нь формальдегидийн ялгаруулалт багатай, гэр бүлийн аюулгүй хэрэглээнд нийцсэн стандарт юм.

Германы Hettich тоноглол

Тавилгын чанар зөвхөн хавтан болон гадна төрхөөр хэмжигддэггүй.

Өдөр бүр нээгдэж хаагддаг хаалганы нугас олон жилийн дараа ч анхны мэдрэмжээ хадгалан танд тав тухыг өгч байх ёстой.

Тиймээс бид Герман улсын Дэлхийн алдарт Hettich брэндийн нугас болон тоноглолуудыг ашигладаг.

Үйлдвэрлэлийн нарийвчлал

Хүннү Мебель нь KDT, ZICAR брэндүүдийн тоног төхөөрөмж бүрэн автоматжсан, QR кодод суурилсан үйлдвэрлэлийн удирдлагын системийг ашигладаг бөгөөд үйл ажиллагаандаа ISO9001 чанарын удирдлагын тогтолцоог ODOO ERP 19 системтэй хослуулан нэвтрүүлсэн юм.

Ингэснээр үйлдвэрлэлийн шат бүр хяналттай болж, хүнээс шалтгаалах алдааг бууруулан бүтээгдэхүүний чанарыг тогтвортой байлгах боломж бүрддэг.

Дизайнаас суурилуулалт хүртэл нэг баг

Хэрэглэгч бүртэй дараах үе шатаар хамтран ажилладаг.

Зөвлөгөө → Хэмжилт → 3D зураг төсөл → Материал сонголт → Үнийн санал → Үйлдвэрлэл → Суурилуулалт → Хүлээлгэн өгөх.

Ингэснээр эхний санаанаас эхлээд эцсийн үр дүн хүртэл нэг багийн хяналтад хэрэгждэг.

Яагаад тавилгаа захиалгаар хийлгэх нь илүү үнэ цэнийг бий болгодог вэ?

Өрөө бүрийн хэмжээ, цонхны байршил, хэрэгцээ, гэр бүлийн хэв маягт нийцүүлэн төлөвлөсөн тавилга нь илүү их зай хэмнэж, илүү эмх цэгцтэй, илүү үнэ цэнтэй орчныг бүрдүүлдэг.

Учир нь сайн тавилга гэдэг зөвхөн өнөөдрийн хэрэглээ биш, олон жилийн тав тухдаа оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Бид таныг шинэ шоуруумдаа урьж байна

Хэрэв та шинэ байр, хаус, оффис болон төслийн интерьерээ төлөвлөж байгаа бол мэргэжлийн багтай уулзаж, өөрийн орон зайд тохирсон шийдлүүдтэй танилцаарай.

ХҮННҮ МЕБЕЛЬ ХХК

Хүн бүрт тав тухыг бэлэглэнэ.

Шоуруумын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 1302 тоот

Утас: 8847-4444 7733-1515

Вэбсайт: www.hunnumebel.mn


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 3 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 3 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 4 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 9 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 12 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25