“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа

O.Аззаяа
2026/06/15

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас (МҮХАҮТ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр Үндэсний ууган сүлжээ дэлгүүр болох “Миний Дэлгүүр” ХХК  дахин шалгарлаа. Ингэснээр тус компани Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээ бодитоор үнэлүүлж, 16 дахь жилдээ дараалан шилдэг аж ахуйн нэгжүүдийн эгнээнд багтаж, худалдааны салбарт тэргүүлэгч гэдгээ дахин нэг удаа нотлон харуулж байна.

Хямд үнэ, Хүртээмжтэй үйлчилгээ

“Миний Дэлгүүр” ХХК нь Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд 2020 онд жижиглэн худалдааны "Дискаунтер" форматыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн билээ. Энэхүү стратегийн хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлсээр байна.

Бодит хувь нэмэр ба Тогтвортой хөгжил

Өдгөө тус компани нь:

  • Монгол орны өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд тасралтгүй өргөжин тэлж байна.
  • Нийт 2000 гаруй ажилтныг тогтвортой ажлын байраар хангаж байна.
  • Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжаар дамжуулан Монгол Улсын эдийн засагт бодитой дэмжлэг үзүүлсээр байна.

"ТОП-100 шагнал нь зөвхөн компанийн амжилтын илэрхийлэл төдийгүй биднийг үргэлж сонгодог хэрэглэгчдийн маань бат бөх итгэл, 2000 гаруй ажилтны маань нөр их хүч хөдөлмөр, бодлогын зөв стратегийн үр дүн билээ. Бид цаашид ч хэрэглэгч төвтэй үйлчилгээгээ эрхэмлэж, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох болно" хэмээн компанийн зүгээс онцоллоо.

"Миний Дэлгүүр" ХХК нь цаашид ч салбартаа түүчээлж, хэрэглэгч түмнийхээ найдвартай хөтөч байх болно.


0
angry
0
care
0
haha
3
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18