Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ

O.Аззаяа
2026/06/15

Монгол Улсын хамгийн том конвиниенс дэлгүүрийн сүлжээ CU брэндийн үйл ажиллагааг удирдан явуулдаг "Премиум Нэксус" ХК нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдлээ.

Энэхүү нэр хүндтэй жагсаалтад 6 дахь удаагаа шалгарч буй тус компани нь бизнесийн цар хүрээ, татвар төлөлт болон нийгэмд үзүүлэх нөлөөллөөрөө Монгол Улсын хэмжээнд тэргүүлэгч ТОП 10 компанийн нэг болсноо ийнхүү баталгаажууллаа.

ТОП 100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, төлсөн татвар, даатгуулагчийн тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 цогц шалгуураар эрэмбэлдэг. "Премиум Нэксус" ХК-ийн хувьд 2025 оны үр дүнгээр дараах амжилтуудыг үзүүлсэн байна.

  • Даатгуулагчийн тооны эрэмбэ: 2-р байр Борлуулалтын орлогын эрэмбэ: 19-р байр
  • Ашгийн хэмжээний эрэмбэ: 36-р байр
  • Төлсөн татварын дүнгийн эрэмбэ: 49-р байр
  • Хөрөнгийн эрэмбэ: 54-р байр

 

Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд (2025 оны жилийн эцсийн байдлаар):

Үзүүлэлт

Үр дүн

Сүлжээний тэлэлт

Монгол орны 16 аймагт 500 гаруй салбар дэлгүүр

Ажлын байр

3,500 гаруй үндсэн ажилтан

Үйлчилгээний далайц

Өдөр бүр 220,000 гаруй хэрэглэгч

 

“Премиум Нэксус” ХК нь зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад үйл ажиллагаагаа үнэлүүлж, нэр хүндтэй Retail Asia Awards-аас "Convenience Store of the year - Mongolia" шагналыг хүртсэн юм. Энэ нь Ази Номхон далайн бүсийн жижиглэн худалдааны салбар дахь шилдэг туршлага, инновацn, нийгмийн хариуцлагатай бодлогыг олон улсын хэмжээнд үнэлсний илрэл билээ.

Нийгмийн хариуцлагын томоохон санаачилгууд

Бизнесийн амжилтаас гадна "Премиум Нэксус" ХК нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах томоохон санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн байна.

  • Монголын Волейболын Холбооны Тэргүүн түнш байгууллага болж, 4 жилийн хугацаанд нийт 7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх урт хугацааны түүхэн түншлэлийг эхлүүлсэн.
  • Эрүүл мэндийн яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд нийт 10 эмнэлгийн ариун цэврийн өрөө, орчныг шинэчлэхэд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хүлээлгэн өгсөн.
  • Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газартай хамтран       “365 ӨДӨР БҮР АНХААРЧ ХАЙРЛАЯ" аяныг амжилттай хэрэгжүүлж, өсвөр үеийнхнийг хорт зуршлаас сэргийлэх, насны хязгаарлалттай бүтээгдэхүүн худалдаалах үед автомат сануулга өгөх системийг бүх салбартаа амжилттай нэвтрүүлсэн.

 

Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг:

Манай компани Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр 6 дахь жилдээ шалгарч, үндэсний тэргүүлэгчдийн эгнээнд буюу 7-р байранд 2 жил дараалан эрэмбэлэгдлээ. Бид даатгуулагчдын тоогоор улсдаа 2-рт жагсаж, Монгол Улсын хэмжээнд хамгийн олон ажлын байр бий болгогчдын нэг болж, бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан нийгэмдээ үнэ цэн бүтээж байгаадаа баяртай байна. Хэдийгээр бид бизнесийн салбарт залуу компани ч гэлээ, анх 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш улсын төсөв болон нийгмийн даатгалын санд нийт 121.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлээд байна. Үүнээс зөвхөн 2025 онд л гэхэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 42.6 тэрбум гаруй төгрөг төлж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

“Премиум Нэксус” ХК нь 2018 онд Солонгос улсын CU брэндийн мастер франчайз эрхийг авч, Монголд амжилттай нэвтрүүлсэн цагаасаа хойш тус компани 95%-ийн Монгол эзэмшилтэй жижиглэн худалдааны хамгийн өргөн сүлжээг бий болгосон юм. Ингэснээр үйлчилгээний салбарт цогц шинэчлэл хийж, хүмүүсийн амьдралын чанар, хүнсний аюулгүй байдал, дотоод гадаадын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Өдгөө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани (MSE: CUMN) болсон "Премиум Нэксус" ХК нь конвиниенс дэлгүүрийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж, дижитал шилжилт, нийлүүлэлтийн сүлжээний интеграци, нийгмийн хариуцлагатай бодлогын жишиг болон ажиллаж байна.

 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18