Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна

O.Аззаяа
2026/06/15

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймгийн Цэцэрлэг суманд үргэлжиллээ.Уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Цэцэрлэг сумын МАН-ын хорооны дарга 

Ш.Эрдэнэбат болон сумын намын хорооны 5 үүрийн нийт 140 гаруй гишүүд дэмжигчид оролцож байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн хорооны Дэд дарга Б.Хэрлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” болон нийгэм, эдийн засгийн голлох төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнгийн талаар нэгдсэн танилцуулга хийлээ.

МАН-ын намын Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан намын хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги"-ийг гишүүдэд танилцуулж, E-nam 3.0-г хэрэглээнд нэвтрүүлж, намын анхан шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдлын талаар танилцуулав.

Мөн Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Архангай хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх танилцууллаа. Ажлын хэсгийн танилцуулгын дараа иргэд, намын гишүүд дэмжигчид саналаа илэрхийлэв.

Цэцэрлэг сумын МАН-ын хорооны дарга Ш.Эрдэнэбат малчин иргэдийн нийгмийн даатгалыг шимтгэлийг бүтэн болгох тухай хууль огт хэрэгжихгүй өнгөрсөн гэх асуудлыг хөндлөө. Үүнээс болж  малчин иргэд тэтгэврийн даатгалдаа хамрагдаж чадахгүй байгааг УИХ, Засгийн газарт уламжилж өгөхийг хүслээ.

Мөн сүүлийн жилүүдэд малын түүхий эд үнэгүйдсэн. Малын мах, ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна. Тиймээс Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Нарлаг монголын малчин” хөтөлбөрт малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх бодлогын шийдлийг тусгах нь зүйтэй гэв.

Уулзалт, хэлэлцүүлгийн дараа намын идэвх зүтгэлтэй, тэргүүний гишүүдийг шагнаж урамшууллаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18